Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэддээ анхааруулж байна. Учир нь энэ өвөл нутгийн ихэнх хэсгээр цас бага орсноос хуурайшилтын байдалтай байгаа юм. Дорнод аймгийн Матад сумийн нутагт гарсан түймрийн шалтгааныг ч хуурайшилттай холбоотой гэж анхлан дүгнэсэн. Тиймээс иргэд, хөдөө орон нутагт зорчигчид татсан тамхины иш, шүдэнз зэргээ бүрэн унтрааж байх, зориулалтын газарт хаяж байхын сануулья.
М.Саран

















































