Урлаг, спортынхон хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалд нэгдлээ

Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн хэргүүд шил дараалан гарч нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг энэ сарын 31-нд орон даяар зохион байгуулах гэж байна. Уг жагсаалд энгийн иргэдээс гадна урлаг, спортын салбарынхан болон хэвлэлийнхэн нэгдэхээ илэрхийлээд байна.

Жагсаалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/groups/  хаягаар авах боломжтой юм.