Математик, англи, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сакура бүрэн дунд сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид сурагч бүртэй тулж ажиллан, хурд хүч, хариуцлага, үр дүнг чухалчилж, орчин үеийн шаардлагад нийцсэн өндөр түвшний сургалт явуулахын зэрэгцээ сурагч нэг бүрийнхээ мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлж, тэднийг бие хүн болгон төлөвшүүлэх зорилгоор хичээлийн жилийн турш олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.
Энэхүү баярт сургуулийн нийт сурагчид оролцож, хичээлийн жилийн турш эрдмийн өргөөнөөсөө сурч, мэдсэн эрдэм мэдлэг, авъяас чадвараа эцэг эх, багш нар болон үе тэнгийнхэндээ тайлагнахаас гадна өөрсдийн гараар урласан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргадаг аж.
Мөн энэ үеэр хичээл зүтгэл, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа бусдыгаа манлайлж, амжилт гаргасан сурагчдаа шагнаж, урамшуулдаг уламжлалтай юм байна.
Та бүхэн Сакура сургуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн албан ёсны вэб сайт http://sakuraschool.mn/ болон
фэйсбүүк хуудас https://www.facebook.com/sakuraschoolmongolia/ -аас аваарай.
М.Саран

















































