Хууль зөрчиж Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд Дүнжингарав уралдаантай холбоотойгоор үүрэг өглөө. 

Тэрээр бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийж, морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийнэ,  хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдлээ. 

Сошиал орчинд шуугиан тариад буй Дүнжингарав уралдаан 3 дугаар сарын 18-нд буюу Ням гарагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан билээ.

Харамсалтай нь уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унасны 2 нь машин мөргөж хүнд бэртээд байгаа тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өчигдөр мэдээлээд байгаа юм.