БНАСАУ-ын хоёр албан тушаалтанд хориг тавина

АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын хоёр албан тушаалтанд хориг тавина гэдгээ өчигдөр  мэдэгджээ. Энэ удаагийн хориг арга  хэмжээг БНАСАУ-ын зэвсэг үйлдвэрлэх төслийн гол удирдлагад зориулсан гэдгээ тэд онцолсон байна. Хориг  арга хэмжээ авахуулсан хүмүүсийн АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа бүх хөрөнгийг царцааж,  АНУ-ын иргэнтэй худалдаа хийхийг хориглох гэнэ.

Энэ онд БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилт үргэлжлүүлэн хийж,  АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилалтаа өргөжүүлж, Солонгосын хойгийг улам  хурцадмал байдалд оруулсан юм. 

Ойрын жилүүдэд АНУ-аас БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн туршилтыг  дэмжсэн гэх шалтгаанаар Умард Солонгосын хувь хүн, аж ахуйн нэгжид байнга хориг арга хэмжээ авсаар ирсэн билээ. Дональд Трампын засгийн газрын “хамгийн их дарамт өгөх” бодлого хэрэгжүүлж байгаа юм. 

Эх сурвалж: Eagle.mn