100 өвлийн өвгөний парад боллоо

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, 23 хороо, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой 100 өвлийн өвгөний парадыг 4 дэх жилдээ зохион байгууллаа.

Параданд өвлийн өвөө нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, бяцхан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Өвлийн өвгөн, цасан охидын парад Баянгол дүүргийн “Ган зам” 20-р сургуулиас "Өргөө" кино театр хүртэл үргэлжилжээ.