Ирэх сараас нөөцийн мах худалдаанд гарч эхлэнэ

Хаврын цагт нийслэлчүүдэд маань махны хомсдол үүсч үнэ нэмэгддэг тул нөөцийн мах бэлтгэж хаврын цагт худалдаанд гаргадаг. Энэ онд нөөцийн махыг “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Эдминт” компаниуд бэлтгэн 14 мянган тонн мах нийлүүлжээ. Ингээд ирэх сараас эхлэн гэрээ байгуулсан 350 цэгээр дамжуулан худалдаанд гаргах юм байна. Нийслэлийн хэрэглэгчидэд 12 мянган тонныг нь худалдах бол үлдсэн хоёр тонныг нь Дархан-Уул, Орхон аймагт худалдахаар төлөвлөжээ.