Өнөөдөр "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан ЗХЖШ, "Эх орны дайчид" төрийн бус байгууллага хамтран Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна. Энэ ёслол хөдөө, орон нутагт ч үргэлжлэн явагдаж байна. Тухайлбал, 18 аймагт 31 ахмад дайчинд хүндэтгэл үзүүлнэ.
Дөнгөж сая Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Тогоочийн Лувсансүхэд хүндэтгэл үзүүллээ хэмээн Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.