Цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2153 хүнээс халдвар илэрсэнээс 1,204 нь нийслэл хотод 949 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор эмнэлэгт 20,789 хүн хэвтэн эмчлүүлж, 62,415 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 394 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сүүлийн хоногт 21-90 насны 17 хүн халдварын хүндрэлийн улмаас нас барлаа.
Мөн өнгөрсөн хоногт 7,262 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.