Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Өрхийн эмнэлэг иргэнээс шинжилгээний төлбөр авах үндэслэлгүй”

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Халдвар авсан нь батлагдсан иргэн Өрхийн эмнэлгийнхээ хяналтад эмчлүүлэх юм бол 160 мянган төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Хавьталд орсон болон эмнэлзүйн хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн иргэн өрхийн эмнэлэгтээ очоод түргэвчилсэн шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Түргэвчилсэн шинжилгээ авсан өрхийн эмнэлэг иргэнээс төлбөр авах үндэслэл байхгүй. PCR шинжилгээ бол Ковид19 оношлох алтан стандарт юм. Бид энэ тоог зарлаж байгаа.
ХӨСҮТ-ийн ажилчид өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Бид ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Хэцүү цаг үед гол, үндэсний байгууллагаа хоосон байлгаж болохгүй. Тиймээс дараа дараагийн томилгоог хийж байгаа" гэлээ.