Вакцины хоёрдугаар тунд 9.7 мянган тариаланч хамрагдаад байна

Орон даяар вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Хаврын тариалалтад ажиллах 14.5 мянган тариаланчийг вакцинжуулалтад хамруулахаар нэрсийг гаргаж УОК болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлж хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 11.5 мянган тариаланч хамрагдаж 79.3 хувьтай, үүнээс 2 дугаар тунд 9.7 мянган тариаланч бүрэн хамрагдаад байна. Тариаланчдыг ойрын хугацаанд вакцинжуулалтын хоёрдугаар тунд бүрэн хамруулахаар ажиллаж байна.