Долоон аймагт түймэр гарч, байгальд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Он гарсаар өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг долоон аймгийн 15 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Түймэрт урьдчилсан байдлаар ойн 473,3 /га/, хээрийн 81099 /га/ нийт 81,572,3 /га/ талбай өртөж, байгаль, экологид 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Одоогоор Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймагт ой, хээрийн гал түймэр гарах аюултай байна. Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгууд ой, хээрийн гал түймэр гарах дунд зэрэг, Дорнод аймгийн төв болон хойд хэсэг, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр ой, хээрийн гал түймэр гарах бага зэргийн аюул байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн байна. 

Иймд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.