Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өвчтөний хувьд 27 настай, биеийн байдал нь нэлээд хүнд байгаа аж. Түүний нэгдүгээр хавьтлын 50 хүн, хоёрдугаар хавьтлын 400 гаруй хүн байна. Тухайн иргэн зургаадугаар сарын 22-нд байгалийн голомтот бүсээс гурван тарвага агнан хүнсэндээ хэрэглэжээ. Улмаар халуурах шинж тэмдэг илэрсэн тул зургаадугаар сарын 26-нд эрүүл мэндийн байгууллагад хандан бүсийн оношилгооны төвд хэвтжээ. Эхний түргэвчилсэн шинжилгээгээр цэр, булчирхайн шүүрснээс сорьц авахад эерэг гарсан нь уушгины хэлбэр байж болзошгүй гэсэн таамаг төрүүлж байна.  Маргааш 17 цагт сорьцыг Улаанбаатарт авчирч лабораторийн шинжилгээгээр оношийг эцэслэн тогтоох юм. 

Одоогоор Ховд аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.