ОХУ-аас 114 оюутан эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-д суралцдаг оюутнуудыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:53 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 114 оюутан эх орондоо ирээд байна. Оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд тусгаарлана. Мөн Ялалтын баярын парадад оролцсон монгол цэргүүд 13.45 цагт Улаанбаатарт бууна. Алба хаагчдыг ОХУ-ын онгоцоор авчирч байгаа юм.