Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирус илэрч, 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Зургаасарынн 17-нд нийт 363 хүнд шинжилгээ хийхэд 359 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирж ирсэн 20 авто тээврийн жолоочид шинжилгээ хийхэд дөрөвт нь илэрлээ. Тэд 33, 36, 40, 59 настай Беларусийн иргэд байна. Тэднийг ХӨСҮТ рүү эмчилгээнд татан авчрах ажиллагаа эхэлсэн.

Үүнийг задалж хэлбэл, 16-нд тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний шинжилгээ, ажиглалтын байранд байгаа 250 хүнд хийсэн шинжилгээ, тандалтын зорилгоор найман хүн, ХӨСҮТ-д өчигдөр тусгаарласан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр бүр сайн мэдээтэй, 16 хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс дараагийн сувилал руу шилжлээ. Тэд 18-65 хоног эмлэгдэн гарч байна. Үүнээс хоёр хүн 65, 66 хоног эмчлэгдсэн. Насны хувьд 19-26 насны 15 хүн, 35 настай нэг оюутан байна. Эдгээр эдгэрсэн хүмүүс бүгд оюутнууд. Хоёр эмэгтэй, 14 эрэгтэй эдгэрч гарчээ.

Эдгэрсэн хоёр иргэний нэг нь Батлан хамгаалах сургуулийн оюутан, 19 настай, 33 оног эмчлэгдэж гарлаа. Нөгөө нь 15 настай зурагч, 31 хоног эмчлэгдээд гарлаа.

Монгол Улсад онош батлагдсан 201 тохиолдол байгаагаас 127 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  74 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 69 нь хөнгөн, тав нь хүүндэвтэр байна” гэв.