Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагаас хуралдана

Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар болжээ. Улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа энэ сарын 30-нд дуусч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх бололтой. Улсын онцгой комиссын Шуурхайн штабын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгах саналтай байгаа гэдгийг зарим эх сурвалж хэлсэн юм.