НӨАТ-ын буцаан олголтыг анх удаа улирлаар олгож эхэллээ

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу өчигдөр "Боловсрол" телевизээр шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2020 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 04 дүгээр сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,654,629 баримт  хамрагдсан юм. Үүнээс

  • 3 сая төгрөгийн 23
  • 1 сая  төгрөгийн 268
  • 100 мянган төгрөгийн 2391
  • 30 мянган төгрөгийн  23742 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 57559955 байсан. Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 95854163 байв. 

Иргэд өмнө нь жилд 1 удаа буцаан олголтыг авдаг байсан бол энэ жилээс эхлэн жилд 4 удаа буюу улирал бүр авдаг болж байгаа учир өнөөдөрөөс  нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхлээд байна.