Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан бол
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 6 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
Бүрдүүлэх материал:
Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа
Эрүүл мэндийн тодорхойлолтыг http://license.police.gov.mn/media/law/a5.jpg татан авч харъяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ. Эрх сэргээгдсэн тохиолдолд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхим болон Дүнжингарав, Драгон төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д очиж жолооны үнэмлэх захиална.
Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/
Зөрчлийн оноо дууссан бол
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 2 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
Бүрдүүлэх материал:
Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа
Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа зохион байгуулж буй сургалтын хуваарь, хаяг: