Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна

Улсын Онцгой комиссын 7 дугаар хуралдааны шийдвэрээр улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөөний 08:00 цагаас эхлэн нээхтэй холбогдуулан иргэд, жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна

Жолооч та !!!

  • Замын хөдөлгөөн нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар бага хурдтай, аюулгүй байдлаа хангаж зорчоорой.
  • Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах.
  • Суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх.
  • Хамгаалах бүсээ бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх.
  • Автомашины хөдөлгөөн ихтэй байх тул аль болох гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх.
  • Шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх.
  • Олон цагаар автомашин жолоодохгүй байх. /2 цаг тутам бууж, биеийн чилээг гарган амарч байх/
  • Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас, суурин газар 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох.

 

Иргэн та !!!

  • Та бүхэн автомашинаар зорчихдоо өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор жолоочид дараах шаардлагыг тавьж хөдөлгөөнд оролцоорой.
  • Жолооч хөдөлгөөний үед гар утсаар ярьж байгаа эсэх.
  • Жолооч нойрмоглох, зүүрмэглэх үйлдэл гаргаж байгаа эсэх.
  • Жолооч орон нутгийн замд хурдыг 80 км/ цагаас хэтрүүлж байгаа эсэх.
  • Таны зорчиж яваа тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бүтэн эсэх.
  • Өөдөөс автомашин ирж байгаа үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх эсэх.
  • Түр зогсохдоо автомашинаа аюулгүй газар зогсоосон эсэхэд иргэн та байнга хяналт тавьж, зорьсон газартаа аюулгүй очиход анхаараарай.

Улсын онцгой комиссын 5, 7 дугаар хуралдааны шийдвэрээр  2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Аймаг, нийслэлээс орох, гарах хөдөлгөөн 9 хоног бүрэн хаасантай холбоотойгоор иргэдийн хот хоорондын авто замд зорчих урсгал нэмэгдэж, хөдөлгөөний ачаалал ихтэй байх тул жолооч, иргэд та бүхэн анхаараарай.