Шинэ коронавирусний дэгдэлт улс орнуудад хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, онцгой комиссын зүгээс зохих арга хэмжээнүүдийг авч байна. Үүний хүрээнд зарим үйлчилгээний байгууллагуудын (Фитнесс клуб) үйл ажиллагааг тодорхой хугацаагаар буюу 2020 оны гуравдугаар сарын 30 өдөр хүртэл хаах шийдвэр гарсан байна.
Иймд олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг төлөө төр засгийн шийдвэрийг дагаж хэрэгжүүлэхийг нийт фитнесс клубуудын удирдлага хамт олонд уриалж байна. Мөн хорио цээртэй холбоотойгоор "Ирээдүйн мистер" тэмцээн 2020 оны тавдугаар сарын 16 хүртэл хойшлогдсоныг мэдэгдэж байна.
Эх сурвалж: Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо