ГССҮТ өвдөгний хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д өвдөгний үенд анх удаа хиймэл үе бүтэн суулгах мэс заслыг эмчилгээний практикт нэвтрүүллээ.

Тус мэс заслыг Германы Brain-Lab компанийн navigation системийг  ашиглан энэ сарын 13-нд  ГССҮТ-ийн яс үений гэмтлийн гуравдугаар тасгийн Р.Баяртулга ахлагчтай эмч нар амжилттай хийсэн байна..  Энэхүү систем нь өвдөгний үений бүтцийн өөрчлөлт болон хөдөлгөөний алдагдлыг компьютерийн  тусламжтай нарийвчлан тооцоолон гаргадгаараа давуу талтай юм.