Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд өчигдөр /2019.10.30/ орон сууцны хоёр давхрын цонхоор унах гэж байсан таван настай хүүг онцгой байдлын албан хаагчид аварчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр 18:23 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, 18:29 цагт очиж, хүүг аварсан байна.
Мөн өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Веста хотхонд дөрвөн давхрын тагтнаас иргэн 62 настай, эрэгтэй Г нь үсрэх гэж байсныг Нийслэлийн аврах ангийн алба хаагчид болиулж, амийг нь аварчээ. Г-г Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.