Дэлхийн анхны гитаран хэлбэртэй зочид буудал нээлтээ хийлээ

АНУ-ын Флорида мужийн Холливуд хотод дэлхийн анхны гитаран хэлбэртэй зочид буудал нээлтээ хийжээ. “Hard Rock” нэртэй уг зочид буудал нийт 1,5 тэрбум ам.долларын өртгөөр боссон бөгөөд 112 гаруй метр өндөр ажээ. Гэрлийн шоу, гитарын нүргээн бүхий нээлтийн ёслолын улаан хивсний ёслолд Жонни Депп, Клое Кардашиан, Белла Торн, Морган Фрийман тэргүүтэй алдартнууд хүрэлцэн ирж, “Maroon 5” хамтлаг ая дуугаа өргөсөн байна.

Гитар хэмээх хөгжмийн зэвсэг нь дэлхий даяарх “Hard Rock” зочид буудлууд, зоогийн газрууд болон энтертайнмент төвүүдийн хамгийн чухал бэлгэ тэмдэг юм.

Архитектурын өвөрмөц шийдэлтэй уг зочид буудал нь 1200 гаруй тансаг зэрэглэлийн өрөө, 7000 хүний суудалтай тоглолтын танхим, спа, усан сан, брэндийн дэлгүүрүүд, 200 ширээ бүхий казино зэрэг бүхий л төрлийн үзвэр үйлчилгээ, зугаа цэнгээний газруудыг багтаажээ.