Тагтнаас зүүгдсэн дөрвөн настай хүүхдийг цаг алдалгүй аварч, амьдрал бэлэглэсэн цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагналаа.
Хэрэг явдлыг эргэн сануулахад, энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гурван настай хүүхэд тагтнаасаа унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн иргэн аварсан бичлэг олон нийтийн анхааралд ороод байсан юм.

















































