Улсын хэмжээнд хачгаар дамжих халдварын 836 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Энэ өнгөрсөн оны мөн үеэс 23.4 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Хамгийн сүүлийн мэдээллээр энэ долоо хоногт хачгаар дамжих халдварын 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ХР-ын 671 сэжигтэй тохиолдлын 135(20.1хувь), ХБ-ын 74 сэжигтэй тохиолдлын 17(23.0хувь), ХЭ-ын 91 сэжигтэй тохиолдлын 18(19.8хувь)нь тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан" гэв.

















































