Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс "Хамтдаа жин хасах тэмцээн"-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэмцээнийг тус төвөөс гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа аж. Ялагчийг 380 мянган төгрөгийн шагнал хүлээж байгаа бөгөөд иог болон акуафит төрлөөс аль нэгийг сонгон 14 хоногийн хугацаанд хичээллэх ажээ.
Тус усан спорт сургалтын төв оролцогчдыг энэ сарын 27-ныг хүртэл 13-р хорооллын 21-р сургуулийн хойд талд байрлах өөрийн байрандаа бүртгэж байна хэмээн тус дүүргээс мэдээллээ.

















































