Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр хүүхдийн амь нас аварсан цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг хүлээн авч уулзан, шагнал гардуулжээ.
Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва иргэний зориг, авахаалж самбаа гарган нийслэлийн бяцхан иргэний амь насыг авран хамгаалсан баатарлаг үйлсэд нь талархал илэрхийлж, мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлсэн байна. Цагдаагийн хүн хэзээ ч хаана ч үүргээ ингэж гүйцэтгэж чадаж буйд талархаад үлгэр жишээ эцэг хүн хэмээжээ.
Хэрэг явдлыг эргэн сануулахад, энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гурван настай хүүхэд тагтнаасаа унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн иргэн аварсан бичлэг олон нийтийн анхааралд ороод байсан билээ. Л.Отгонбаатар хэлэхдээ саяхан хүүгийн үсний даахь үргээх ёслолд уригдаж, хүндтэй зочин байсан. Айл хөршүүд хэдий ч өмнө нь танидаггүй байсан. Одоо ах дүүсээс ялгаагүй болсон гэж байв.

















































