Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар болжээ. 1969 онд ашиглалтанд орсон уг байгууламж нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай. Энд конторын, үйлдвэрийн, манаачийн, диспетчерийн, агуулахын, 87 автобусны гараж зэрэг нийт 8 барилга байгууламж багтана.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10:30 цаг хүртэл Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт авах юм.
Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
- Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь
- Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.

















































