Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан 53-р байр солонгос хоолны газар, 15-р хороо "Оранж" хотхоны Биллъярд баарны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ
Шалгалтаар, солонгос хоолны газрын үйлдвэрлэл болон үйлчилгээний байрны агааржуулалт нь ажиллаагүй, орчиндоо хиншүү үнэртэй байсан нь хүний эрүүл мэндэд шууд бусаар хор, хохирол учруулах нөхцөл үүссэн зөрчлийг илрүүлж, “Гүг энд сан” ХХК-ийн үйл ажиллагаанд 17-326/218 тоот зөрчлийн хэрэг үүсгэжээ.
Мөн “Сэлэнгэ ИМИ” ХХК-ийн баар нь согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн газрыг нийтийн орон сууцанд ажиллуулсан, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж ажиллаагүй байсан зөрчлийг ЗТХ-ийн дагуу арга хэмжээг авч, тусгай зөвшөөрлийг цуцлах албан тоотыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байна.

















































