U-Money.mn вэб сайтаар картын үлдэгдлээ шалгах боломжтой

U-Money" ухаалаг картад шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа талаар "U-Money" смарт карт компаниас өнөөдөр /2019.10.24/ мэдээлэл хийлээ.

Тэрээр U-Money.mn вэб сайтыг ашиглалтад оруулсан бөгөөд тус сайт руу орж өөрийн ашиглаж буй "U-Money" картын 16 оронтой кодыг оруулснаар тухайн картын үлдэгдэл болон хэзээ ямар автобусанд, хаанаас суусан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой болжээ.

Мөн нийтийн тээврийн чиглэл болон таны суух автобус яг хаана яваа зэрэг мэдээллийг авах боломжтой бөгөөд хот хоорондын автобусны цагийн хувиар, нислэгийн цагийн хуваарийг ч харах боломжтой юм. Үйл ажиллагааг нь улам өргөжүүлж арваннэгдүгээр сард U-Money.mn-ий мобайл хувилбар буюу аппликейшнг ашиглалтад оруулах аж.  Ингэснээр картын үлдэгдлээ утсаараа шалгаж, цэнэглэх боломжтой болох ажээ.

Гэрээт цэгийн үйлчилгээг сайжруулах үүднээс банкны пост машинаар цэнэглэх боломжтой болгох гэнэ. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас туршилтын журмаар нэвтрүүлэх юм байна. Ингэснээр смарт карт цэнэглэх цэгийг 1500-гаар нэмэгдүүлэх юм.

U-Money аппликэйшныг сайжруулж, дүрсээр ангилан ялгаж, хэдэн минутын дараа тухайн автобус буудал дээр ирэхийг харуулдаг боллоо.