Гэр хорооллын айлуудыг сэргээгдэх эрчим хүчинд холбоно

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийн санхүүжилтээр гэр хорооллын 10 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбохоор боллоо.

10 мянган айлыг 20 хороонд хувааж, 1500 нь ухаалаг гэр, 5500 айлыг сэргээгдэх эрчим хүчний технологиор тоноглож, 3000 сууцыг орчин үеийн стандартад нийцүүлэн барьж, зах зээлийн боломжит үнээр худалдах ажээ.

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь гэр хороололд амьдардаг эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлд хамрагдсан гэх судалгаа байдаг. Сүүлийн үед гэр хороололд ундны усны нөхцөл байдал хүндэрч, хог хаягдлын төлөвлөлт алдагдан хүний эрүүл мэндийг ноцтой зөрчих болсон юм. Тиймээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчинд холбохоор болжээ.