Дэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Саяхан алдарт дуучин Элтон Жон "The Hu"  хамтлагийн шүтэн бишрэгч болсон тухайгаа твиттер хуудас болон "Rocket hour" хөгжмийн нэвтрүүлгээрээ дамжуулан хэлж байсан. Тэрбээр "ойрд ийм гайхалтай хөгжим сонсоогүй" хэмээн твитер хуудаснаа жиргээд байсан билээ. Тэгвэл "The hu" хамтлаг Их Британи дахь аялан тоглолтондоо Элтон Жоныг албан ёсоор урьжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 11-нээс “The HU” хамтлаг Хойд Америкийн аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд тэд Миннеаполист тоглосон бөгөөд тасалбар нь 20 хоногийн өмнө дуусжээ. Нийтдээ гурван сар 57 хоног үргэлжлэх Хойд Америкийн аялан тоглолт арванхоёрдугаар сарын 07-нд дуусах юм. Ихэнх тасалбарууд нь 10-20 хоногийн өмнө дуусаж байгаа тул сүүлийн 10 тоглолтоо суудал ихтэй том цэнгэлдэхэд хийх саналыг үзэгчдийн зүгээс тавиад байна.