Одоогоос дөрвөн жилийн өмнө кино театруудад нээлтээ хийж байсан "Хар сувд" хэмээх киноны хоёрдугаар анги энэ онд хийгдэхээр болжээ. Уг киноны найруулагчаар Б.Тамир ажилласан бол гол дүрд жүжигчин Д.Дэлгэрсайхан, Г.Алтаншагай, М.Баярбат, загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тоглосон.

Киноны хоёрдугаар ангид гол дүрүүд өөрчлөгдөөгүй бөгөөд зураг авалтыг ирэх арваннэгдүгээр сард хилийн чанадад хийнэ гэдгийг киноны гол дүрийн нэг болох жүжигчин Г.Алтаншагай хэлсэн юм.