Нийслэлийн өндөрлөг газруудад утаа хянах цэг ажиллаж эхэллээ

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хилээр их хэмжээний түүхий нүүрс нэвтрүүлэх тохиолдол ихэссэн. Иймээс түүхий нүүрс түлэхгүй, нэвтрүүлэхгүй байх үүднээс өнөөдрөөс буюу аравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлд өндөрлөг газруудад утаа хянах цэг ажиллуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан өнөөдөр мэдээллээ.  Ингэснээр утаа ихээр гарч буй газрын байршлыг тогтоон шаардлагатай арга хэмжээг авах аж.