Нийслэлийн утааг буруулах зорилгоор таван түлш компани сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж, иргэдэд борлуулж буй. Харамсалтай нь уг сайжруулсан шахмал түлшнээс үүдэн хүний амь нас хохирсон мэдээ ч бий. Үүнийг хэргэлээний буруу горитой холбон тайлбарлаж байгаа бөгөөд иргэдэд зөв хэргэлээний талаар мэдээллийг хүргэж эхэлснээс хойш угаарт хордсон гэх иргэдийн тоо ч багасжээ.

"Таван толгой" компаниас Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ.

Иргэд 70119400 утсанд дуудлага өгснөөр сайжруулсан түлшний зөв хэрэглээ, галлагааны өмнөх зааварчилгаа, пийшин зуухныхаа янданг хэрхэн хөөлөх зөвлөмжүүдийг авахын зэрэгцээ пийшин, зуухандаа засвар үйлчилгээ хийлгэх боломжтой болжээ.

Энэхүү дуудлагын засвар үйлчилгээний ажил  утааны эсрэг чиглэсэн тун бодитой ажил болсныг  Нийслэлийн Онцгой комиссын удирдлага, гишүүд хэлж байлаа.