Монгол соёлын өдрүүдийг Бээжин хотод зохион байгуулна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр БНХАУ-д энэ сарын 17-18-нд ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шюү, Хэвлэл мэдээлэл, радио телевиз, үзэл сурталын дэд сайд Жян Жианьгуотай уулзаж, санал бодлоо солилцжээ.

Энэ жил Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан Монголын соёлын өдрүүдийг арванхоёрдугаар сарын 1-3-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулахаар болжээ. Уг өдрүүдээр фото зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолт болох юм.