Өнгөрсөн бямба гаригт Ховд аймгийн ДЦС-ын даргыг хутга тулган барьцаалсан хэрэг гарчээ Тодруулбал, бямба гаригийн өглөө 08.00 цагийн үед Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг барьцаалж, хоёр удаа хутгалан машинаараа авч зугтжээ.
Тухайн этгээдүүдийг Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна. Урьдчилсан мэдүүлгээр бусдыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг 1964 онд төрсөн Хэнтий аймгийн харьяат этгээд зохион байгуулснаа хэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Барьцаалсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн” гэв.

















































