Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр /2019.10.17/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 11.00 цагт цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр, "хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад ирэхдээ ирсэн зорилгоо өөрөө тодорхойлох ёстой. Тэрийг нь холбогдох байгууллагууд шалгаад манай байгууллагад ханддаг юм. Харин хар тамхины хэрэгт холбогдсон, “Их засаг” их сургуульд багшилж байсан гадаадын иргэн Нигер улсын иргэн байсан. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр гадаад улсын иргэд нэлээд холбогдож байна. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэг тархсан орнуудын иргэд үйлдэж байна. Бидний зүгээс хатуу хяналттай ажилладаг. Нигер улсын иргэний хувьд манай улсаас олгосон виз байхгүй. Өөрөөр хэлбэл Англи Улсад суугаа Элчин сайдын яамнаас 30 хоногийн визээр орж ирсэн. Манай улсаас асуухгүйгээр биенес, жуулчин ангиллын 30 хоногийн виз өгдөг хуулийн тогтолцоотой юм. Хэрэв 30 хоногоос дээш бол манай байгууллагаас асууж, зөвшөөрөл олгодог. Ингэж Монгол Улсад орж ирсэн иргэн байсан. Яг үнэндээ Монгол Улсад Нигер улсын иргэдийг орж ирэхийг зогсоосон" хэмээн хэллээ

















































