Нобелийн шагналд Монгол эмч нэр дэвшжээ

Нобелийн эздийг тодруулах долоо хоног үргэлжилсээр байна. Саяхан химийн салбар болоод уран зохиолын салбарын эзэд тодорсон. Тэгвэл нобелийн шагналд “Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошуунд нутагтай Нагунбилэг хэмээх монгол эмч” нэр дэвшиж байгаа аж.

Хүний сэтгэлзүй, сэтгэцээр дамжин ямар ч өвчнийг анагааж болдгийг шинжлэх ухааны үүднээс илрүүлэн гаргаад зогсохгүй маш олон хүнийг эмчилж амьдрал дээр нотолж байгаа энэ хүнийг БНХАУ-ын төрөөс албан ёсоор анагаах ухааны салбарт хийсэн гайхамшигт үр дүнтэй нээлт, түүний баталгаа болсон бодтой ажлаар нь Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлээд байгаа юм.

Тэрээр орчин үеийн анагаах ухааны эмчилгээгээр эмчлэгдэх боломжгүй гэж үзсэн маш олон өвчнийг тэрээр сэтгэц заслын аргаар анагааж байна. Экзем, харшлын төрлийн маажууртай зовлонт өвчнөөс эхлээд, дотрын өвчин, бүх төрлийн хортой хоргүй хавдрууд, тулай, үргүйдэл, сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчнүүд, таван цул зургаан савын бүхий л өвчинг хүний сэтгэлзүйгээр дамжин илааршруулсаар иржээ.