Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг төрөх эмэгтэйчүүд нярай хүүхдүүддээ эрүүл мэндийн үйлчилгээг стандартын дагуу үзүүлж чадах 50 ортой төрөх эмнэлэгтэй боллоо. Тус аймагт 2011 онд төрөх эмнэлэг баригдахаар шийдэгдэж ажил эхэлсэн ч чанар стандарт хангахгүй барилгын ажил хийгдэж, ажил сунжирч, 7. 8 жилийн нүүр үзжээ. 2018 онд ерөнхий сайд Хүрэлсүх орон нутагт ажиллах үеэрээ энэ асуудалтай танилцаж дахин шинэ барилгын ажлын эхлүүлэх,2019, 2020 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг нь суулгах шийдвэр гаргаснаар Баярсконстракш компани Чингис хаан банкны зээлийн санхүүжилтээр жил гаруйхны хугацаанд энэ барилгыг барьжээ. Барилгын ажил ерөнхийдөө дуусч улсын комист хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна.
Дорноговь аймгийн 25000 гаруй эмэгтэйчүүд төрөх ээжүүдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөх тасгийнханд энэ барилга ямар чухал бүтээн байгуулалт болохыг, цаг хугацааг тоолсон ямар их хүсэл хүлээлт байгааг эмнэлэгийнхэн ярьж байна. Энэ хамт олны хичээл зүтгэлээр сүүлийн хэдэн жилд Дорноговь аймаг эхийн эндэгдэлгүй аймаг болжээ.
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга:Л.Баярмаа
Энэ эмнэлэг ашиглалтанд орсноор төрөхийн өмнөх эхчүүдийн амрах, эмчлүүлэх, төрөх тасгууд, хагалгааны болон хагалгааны дараах сэрээх тасаг, эмгэг нярайн тасгууд тус тусдаа болж эмнэлэгийн иж бүрэн стандарт үйлчилгээг үзүүлж чадахаар болох юм. Барилгын гүйцэтгэгч Баярсконстракшн компани Улаанбаатар хотод цэргийн төв эмнэлэгийн 3 том корпусыг барьж байгуулсан. Орчин үеийн эмнэлэгийн өнгө төрхийг хангасан чанартай материал хэрэгсэлээр тоноглогдсон сайн барилга ашиглалтад оруулсан. Гэтэл энэ төрөх эмнэлэгт яг цэргийн эмнэлэгийнхтэй ижил сайн чанарын цул модон хаалга, давхар цонх, цахилгаан лифт гэх мэт чанартай материал төхөөрөмжөөр байгуулжээ
Баярсконстракшн ХХК-ийн Ерөнхий захирал:Н.Баянсайхан
Ийнхүү Дорноговь аймгийн Сайншандад 5 ортой төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэг ашиглалтанд орлоо. Бүтээн байгуулагч баялаг бүтээгчид 6 сараас хойш цалингаа авч чадаагүй ч төр засгийн хүсэлт захиалгыг амжилтта гүйцэтгэсэнээ бахархалтай байна. Харин одоо бүтээн байгуулалтыг хийсэн хамт олны хөдөлмөр зүтгэлийг төр засаг маань үнэлж асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдэх нь л үлдээд байна.


















































