Цонхоор унах гэж байсан хүүхдийг аварлаа

Зургаан настай охин цонхны тавцан дээр зогсож байсныг эсэн мэнд аварчээ. Тодруулбал,"Нийслэлийн Баянгол дүүргийн дугаар хороонд 5 давхар орон сууцны барилгын 2 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна" гэсэн дуудлага өчигдөр 18:25 цагт нийслэлийн Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу аврагчид 18:41 цагт очиход тус байрны оршин суугч иргэн М-ийн 6 настай охин цонхны тавцан дээр зогсож байсныг эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт 9 давхрын тагтнаас 3 настай хүүхэд дүүжлэгдэж байсныг хөрш айлын хүн аварсан явдал болсон.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цонхондоо хаалт хийх зэргээр тэдний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.