Энэ сарын 12-ны өдрийн 22:34 цагт согтуу эмэгтэй найман давхраас үсрэх гэж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны найман давхраас тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат, 50 настай, эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэх гэж байжээ.
Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай очиж, улмаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид эмэгтэйтэй ярилцан ,аюулгүй газарт буулгажээ. Иргэд та бүхэн согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, аль болох татгалзахийг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

















































