Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийх тухай асуудал яригджээ. Тэгвэл энэ асуудлыг Казахстаны тал дэмжсэн байна.
Монгол Улс, Казахстан Улсын нийт худалдааны эргэлт 35,7 сая ам.доллар байгаа. Казахстан Улсын хийсэн судалгаагаар хоёр улс худалдааныхаа эргэлтийг 130 сая ам.доллар хүртэл өгсөх боломжтой гэж тооцоолсон талаар айлчлалын үеэр дурдсан. Ингэхийн тулд хамгийн багадаа 70 нэр төрлийн бүтээгдэхүүнээр харилцан худалдаа наймаа хийх боломжтой гэдгийг ч тооцоолжээ.

















































