Монгол Ардын Хувьсгалт Намаас санаачилсан "Өрх бүрт орон сууц" хөтөлбөр нь иргэдээс урьдчилгаа авахгүй, хүү төлүүлэхгүйгээр орон сууцжуулах зорилготой. Эхний ээлжинд өөрийн орон сууцгүй иргэдийг дараах хоёр төрлийн орон сууцны хөтөлбөрт хамруулах юм байна.
- Түрээсийн орон сууц
- Өмчлөлийн орон сууц
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд тухайн орон сууцанд 40 жилийн хугацаатай урьдчилгаагүй, хүүгүйгээр сар, сардаа тогтоогдсон хэмжээнд төлбөрөө төлж амьдрах боломжтой ба түрээслэгч байраа өөрийн өмч болгохыг хүсвэл зургаа дахь жилээсээ өнгөрсөн 5 жилд төлсөн түрээсийн мөнгөө байрны үндсэн төлбөрөөс хасуулж, үлдэгдэл төлбөрийг гэрээ хийн өөрийн боломжит хугацаанд төлж, орон сууцаа өмчилж авах эрхтэй болох аж.
МАХН-ын хэрэгжүүлж буй зарчмын дагуу тухайн орон сууцны үнэд хүү бодохгүй, урьдчилгаа авахгүйгээр төр, барилгын компани, иргэний гурвалсан гэрээ байгуулан сар бүр эргэн төлөлт хийх зарчмаар сонгосон байранд нь оруулах юм.Тухайлбал, 100 сая төгрөгийн үнэтэй байр авсан гэж үзвэл өөрийн сонгосон хугацаандаа 100 сая төгрөгөө хуваан төлснөөр байраа өмчилж авах боломж бүрдэнэ.
Харин өмчлөлийн орон сууцны давуу тал нь:
- Иргэд өмчлөхийг хүссэн орон сууцны төлбөрөө шууд төлбөл 8% хөнгөлөлт үзүүлнэ.
- Хасах хүү тооцно. 5 жил тутамд 1%
- Өөрийн төлбөрийн чадвараас хамааран орон сууцны төлбөрөө 5,10,15,20 жилд хуваан төлөх боломжтой.
- Өмчлөлөөс түрээс рүү шилжих боломжтой
Ирэх жилийн өдийд эхний 50000 айл өрхийг орон сууцанд хамруулахаар төлөвлөөд байна.

















































