Нийтийн тээврийн хөгжил гэхээр том төсөв хөрөнгө шаардах холын зорилт ярьдаг. Харин эхний ээлжинд хийх боломжтой гарц бол хувийн хэвшлийн оролцоотойгоор албан ёсны такси үйлчилгээний тоог нэмэгдүүлэх явдал юм. Гэтэл өмчийн хэлбэрээр “ялгаварласан” заалтаас болж такси үйчилгээ эрхлэх компанийн тоо жилээс жилд буурч байна. Нийслэлийн Нийтийн Тээврийн газартай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан такси компаниудад сар бүр 50 мянган төгрөгийн хураамж төлөн нэгдүгээр эгнээгээр зорчих эрх олгох нь албан ёсоор такси үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд хэрэглэгчдэд үйлчлэхэд хүндрэл учруулж буй.
Мөн такси үйлчилгээ эрхлэгч жолооч нар болон такси дуудлагын үйлчилгээний “ЮБИКАБ” ХХК хамтран хоршоо байгуулж “Тээврийн гэрээ”-нийхээ дагуу хяналт тавих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
"50 мянган төгрөг гэдэг бол жилийн 600 мянган төгрөг гэсэн үг. Жолоочын хувьд энэ бол маш их зардал болж байна. Ганцхан жолоочийн хувьд жилд 600 мянган төгрөгийг гадагшаа гаргаж байхаар одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд такси үйлчилгээ эрхлэгчид хоршоо үүсгээд түүгээрээ өөрсдөө “Тээврийн гэрээ”-гээ хийгээд хоршоо нь хяналтаа тавья гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Хоршоо гэдэг бол аж ахуйн нэгж учраас бага зардлаар такси үйлчилгээгээ эрхлээд явах боломжтой. 50 мянган төгрөгийн хувьд гэвэл такси компаниуд өөрсдөө машинаа гаргана уу гэхээс хувиараа такси эрхлэгчдийн төлөө явдаггүй шүү дээ. Ийм янзаараа байвал өнөөдөр 500 такси байгаа ч ирэх жил гэхэд 250 нь байхгүй болно гэсэн үг" хэмээн UB Cab компаний гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр хэллээ.

















































