Нэг секундэд 18 хүн залилангийн гэмт хэргийн хохирогч болж байна

Залилах гэмт хэрэг  2010-2012 онд 6000 гаруй хохирогчтой, 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг бол үүнээс хойш буюу 2012-2014 онд энэ төрлийн гэмт хэргийн гаралт харьцангуй бага байсан. Гэтэл 2014 оноос хойш бусдыг залилах хэрэг ахин нэмэгдэж эхэлжээ..

2018 онд энэ төрлийн гэмт хэргийн тоо 2017 оноос 79,3 хувиар өссөн, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Иргэдийн хувьд өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь их байна. Залилагч этгээдийг сайн судлалгүй зөвхөн тухайн хүний ярианд итгэж, өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэнд болон бусад байдлаар хохирч байгаа асуудал гарч байна.

Иймд иргэд та бүхэн их хэмжээний мөнгө бага хүүтэй зээлнэ, дансанд мөнгө шилжүүлснээр азтан болно хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессеж бичихгүй байх, бусдад нууц кодоо алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.