Сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх талаар иргэдэд мэдээлэл өгч байна

Сүхбаатар дүүргийн Онцгой комисс ээлжит хурлаа хийлээ.

Энэ удаагийн хурлаар сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр заавар, зөвлөмж, аргачлалыг айл өрхөд биечлэн хүргэж танилцуулах ажлын явцаа хэлэлцэж, дүнгийн нэгтгэлээ танилцуулав.

Хоёр өдрийн байдлаар 514 албан хаагч 12324 өрхөд зөвлөгөө мэдээлэл, аргачлалыг хүргэжээ. Мөн үлдсэн айл өрх нь хөдөө ажилтай, суурин биш, зуслангаас хот руу орсон, өдрийн цагаар байдаггүй зэрэг шалтгаанаар эзэнгүй байгаа тул хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдыг урьдчилан утсаар холбогдож зөвлөмж, аргачлалыг заавал хүргэхийг даалгалаа.