Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Угаарын хийнд хордож амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байгаа. Аливаа ажлыг системтэй цогцоор хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Засгийн газар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол гаргаж, шахмал түлшийг “Тавантолгой түлш” компанид үйлдвэрлэж байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлаа үргэлжлүүлнэ. Сайжруулсан шахмал түлшийг ард иргэд хэрэглэх явцдаа хордох тохиолдол гарч байгаа. Тиймээс угаарын хий мэдрэгчийг нэг удаад үнэ төлбөргүй өгөх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн иргэдэд хүргэх юм” гэв.

















































