Хаан банкны зүгээс Улаанбаатарын утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах зорилгоор хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ийг иргэдэд санал болгоод байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хаан банкны 15 тооцооны төвд 10-р сарын турш бямба гараг бүр өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр хаан банктай хамтран ажиллаж буй бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн шинэлэг дэвшилтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулах бол банкны зүгээс хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ээ иргэдэд санал болгон, зөвлөгөө мэдээлэл өгч, газар дээр нь зээлийн хүсэлт хүлээн авч ажиллах юм. Иргэд та бүхэн байгаль орчинд ээлтэй, эко халаалт дулаалгын бүтээгдэхүүн зээлээр худалдан авахыг хүсэж байвал хаан банкны тооцооны төвүүдэд бямба гарагийн 11:00-16:00 цагт очих боломжтой.
Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн, агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос арилжааны гурван банктай хамтран ажиллаж буй бөгөөд зээлийн хүүнд 9 хувийн хөнгөлөлт үзүүлж улсын төсвөөс санхүүжүүлснээр иргэд банкнаас энэ төрлийн зээлийг маш хямд нөхцөлөөр буюу жилийн 8 хувийн хүүтэй авах боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Тэрээр 10-р сарын 10-ны пүрэв гарагт хаан банк Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Мэдээлэл инновацийн төв”-д “Өрхийн ногоон зээл”-ийг сурталчлан таниулах өдөрлөг зохион байгуулах гэж буй. Тус өдөрлөгт очсоноор халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн орчин үеийн шийдлүүдтэй нэг дор танилцаж, цогц мэдээлэл авах бүрэн боломжтой.

















































