Энэ сарын 8-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 192.4 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай, 158.6 мянган тонн төмс, 68.4 мянган тонн хүнсний ногоо хураасан байна. Ингэснээр үр тарианы хураалт 42.3 хувь, хүнсний ногоо 75.9 хувь, төмс хураалт 86.6 хувьтай байна.
Энэ жил улсын хэмжээнд 512 мянган га талбайд тариалалт хийсэн. Тухайлбал, 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8000 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан юм. Эдгээр талбайгаас урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураах тооцоо гаргасан байна.


















































